Энэ вэбсайтыг Европын Холбоо хамтран санхүүжүүлэв. Агуулгыг нь зөвхөн Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) хариуцах бөгөөд Европын Холбооны үзэл бодлыг тусгах албагүй.
Ногоон технологи үйлдвэрлэгчдийг ирээдүйтэй аж ахуйн нэгж, орон сууцны эзэдтэй холбох
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (ЕСБХБ) боловсруулсан энэ онлайн платформ хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явцыг оновчтой болгох замаар ногоон технологийг нэвтрүүлэх ажлыг хурдасгахад тусалдаг.
Тус платформ ирээдүйн худалдан авагчдыг тухайн улсад хамтран ажилладаг санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ЕСБХБ-ны санхүүжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдахыг урьдчилан зөвшөөрсөн ногоон технологийн борлуулагчидтай холбодог.
Ногоон технологи аж ахуйн нэгж, орон сууцны эздийн хувьд илүү тогтвортой төлөв байдлыг бүрдүүлдэг санхүүгийн болон байгаль орчны үр өгөөж өгдөг.
Green Technology Selector платформ одоогоор ойролцоогоор 2,600 үйлдвэрлэгчийн 39,000 технологийг сурталчилж, жил бүр 15,000 орчим технологи худалдан авахад тусалж байна.
Худалдан авагч хамтран ажилладаг санхүүгийн байгууллагуудын санхүүжүүлэхийг хүсэж буй ногоон технологи нийлүүлэгчдийг олох боломжтой.
Борлуулагч технологио үнэ төлбөргүй бүртгүүлж, зээл авах боломж нь аль хэдийн бүрдсэн, хөрөнгө оруулахад бэлэн буй худалдан авагч нар байгаа зах зээлд нэвтрэх боломжтой.
Санхүүгийн байгууллагууд ЕСБХБ-ны санхүүжилтийн хөтөлбөрт аль хэдийн хамрагдах боломжтой технологийг зааж өгөх замаар гүйлгээний зардлыг бууруулж чадна.
“Ногоон” технологийг хэрхэн тодорхойлох вэ?
Green Technology Selector платформ ЕСБХБ-ны зарчим, бодлого журам, үйл ажиллагаанд нийцсэн технологийг сурталчилдаг. Үүнд Банкны шударга байдлын стандарт, байгаль орчин, нийгмийн бодлого, ногоон эдийн засагт шилжихэд зориулсан арга зүйн заавар багтана.
Их хүчин чадалтай ногоон технологи гэж юуг хэлдэг вэ?
Их хүчин чадалтай ногоон технологи гэж тухайн сонгосон улсын хувьд ЕСБХБ-наас тогтоосон Гүйцэтгэлийн шалгуурыг хангаж байгаа гэсэн үг юм. Гүйцэтгэлийн шалгуурыг технологийн ангилал, улс бүрээр тодорхойлдог. Үүнд технологийн өртөг, зах зээлийн төлөвшил зэрэг тухайн улсын зах зээлийн хөгжлийг тусгасан ердийн орлуулах технологийн үндсэн үзүүлэлтээс доод тал нь 20% хувиар гүйцэтгэлийг сайжруулахыг шаарддаг бөгөөд улмаар зөвхөн тухайн улсын зах зээлд байгаа их хүчин чадалтай технологийн сегментийг дэмждэг.
Энэ вэбсайтыг Европын Холбоо хамтран санхүүжүүлэв. Агуулгыг нь зөвхөн Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) хариуцах бөгөөд Европын Холбооны үзэл бодлыг тусгах албагүй.