Энэ вэбсайтыг Европын Холбоо хамтран санхүүжүүлэв. Агуулгыг нь зөвхөн Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) хариуцах бөгөөд Европын Холбооны үзэл бодлыг тусгах албагүй.
Худалдан авах чадвартай олон худалдан авагч, эх орондоо болон гадаадад санхүүжүүлэх түншүүдтэйгээ холбогдоорой. Green Technology Selector вэбсайт бол барааг нь худалдан авахыг хүсэж буй бизнес эрхлэгч, гэрийн эзэд нартай холбогдож, бараагаа худалдахад нь эко технологи борлуулагч, үйлдвэрлэгч нарт тусалдаг дэлхийн хэмжээний онлайн худалдааны платформ юм.
Чанартай, хамгийн шилдэг бүтээгдэхүүнээр брэндийн нэр хүндээ өсгөөрэй. Green Technology Selector вэбсайтад бүртгүүлсэн таны бараа бүтээгдэхүүнийг хамгийн шилдэг эко технологийн бүтээгдэхүүн гэж сурталчилж, бусад бүтээгдэхүүний дундаас тэдгээрийг сонгосных нь төлөө үйлчлүүлэгчдийг урамшуулна. Бүртгүүлэхэд үнэ төлбөргүй ба та нэг удаа бүртгүүлснээр таны бараа бүтээгдэхүүн байнга онлайн байж, бүх худалдан авах чадвартай худалдан авагчид үргэлж харагдана.
Борлуулалтын сувгаа нэмэгдүүлээрэй. Тухайн улсад хамаарах Green Technology Selector вэбсайтын жагсаалтад багтсан бүтээгдэхүүнийг урьдчилан дэмжиж зөвшөөрсөн бөгөөд дотоодын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан эко санхүүжилтийг авах шалгуурыг нэн даруй хангасан гэж үзнэ. Энэхүү хялбаршуулсан процесс айл өрх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын ихэвчлэн ашигладаг бага хэмжээний хөрөнгө оруулалтын хувьд гүйлгээ хийх хугацааг багасгахад тусалдаг.
Green Technology Selector вэбсайт таны технологийг тухайн улсын хэрэглэгчдэд илүү сайн сурталчлан харуулж, танай бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн шинэ суваг болно. Green Technology Selector вэбсайт дээр технологийн санхүүжилтийг хурдан хийвэл таны компанийн бизнес илүү хурдан эргэлтэд орох болно.
Одоо бүртгүүлээд, төвлөрсөн бөгөөд, энгийн системийн ашиг тусыг хүртээрэй.
Түгээмэл асуулт хариулт
Энэ вэбсайтыг Европын Холбоо хамтран санхүүжүүлэв. Агуулгыг нь зөвхөн Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) хариуцах бөгөөд Европын Холбооны үзэл бодлыг тусгах албагүй.