Энэ вэбсайтыг Европын Холбоо хамтран санхүүжүүлэв. Агуулгыг нь зөвхөн Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) хариуцах бөгөөд Европын Холбооны үзэл бодлыг тусгах албагүй.
Одоо бүртгүүлж, энэ нэгдсэн бөгөөд энгийн системийн ашиг тусыг хүртээрэй. Бүртгүүлэхэд үнэ төлбөргүй. Та доорх маягтыг бөглөж, компанийнхаа мэдээллийг өгөхөд л болно. Энэ нь хэдхэн минут л болно. Борлуулагчийн бүртгэлээ үүсгэсний дараа та бүтээгдэхүүнээ худалдан авагчдад үргэлж харагдах онлайн хэлбэрээр бүртгүүлэх боломжтой.
Эхлэхээсээ өмнө .pdf эсвэл .png/.jpg форматтай компанийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хууль ёсны баримт бичиг)-ыг бэлэн байлгана уу. Энэ баримт бичигт буй мэдээллийг ашиглан доорх талбаруудыг бөглөнө үү.
Үйлдвэрлэгчийн хувьд: Зөвхөн “Компани бүртгүүлсэн улс”-аа бүртгүүлнэ үү. “Бүтээгдэхүүнээ борлуулдаг улс” гэсэн жагсаалтад буй улс орныг сонгож БОЛОХГҮЙ. Ингэснээр таны бүртгэлтэй бүтээгдэхүүн шалгуур хангасан бүх улсад гарч ирэх бөгөөд дотоодын борлуулагчид тэдгээртэй холбогдож, дэлгүүртээ харуулах боломжтой.
Борлуулагчийн хувьд: “Компани бүртгүүлсэн улс”-аа бүртгүүлж, “Бүтээгдэхүүнээ борлуулдаг улс” гэсэн жагсаалтаас бүтээгдэхүүнээ борлуулдаг бүх улсыг сонгоно уу. Ингэснээр таны компанийн мэдээлэл, бүртгэлтэй бүтээгдэхүүнүүд таны бүтээгдэхүүнээ борлуулдаг/экспортолдог/ нийлүүлдэг бүх улс оронд харагдана.
Та компанийнхаа мэдээллийг өгнө үү. Эцсийн хэрэглэгч борлуулагчдын жагсаалт дахь борлуулагчийн тойм хуудаснаас зөвхөн таны компанийн нэрийг харна. Бусад бүх мэдээллийг Green Technology Selector платформын дотоод хэрэгцээнд ашиглана.
Бүртгэлтэй холбоотой асуулт, асуудал гарвал энэ хүнтэй холбоо барина. Энэ холбоо барих мэдээллийг зөвхөн Green Technology Selector платформын дотоод хэрэгцээнд зориулсан бөгөөд Green Technology Selector вэбсайтын хаана ч харагдахгүй болохыг анхаарна уу.
Green Technology Selector платформтой харилцах үүрэгтэй хүний холбоо барих хаягийг оруулна уу.
Та жижиглэн худалдааны дэлгүүр бүртгүүлэхдээ холбоо барих мэдээллийг (хаяг, цахим шуудан, утасны дугаар, GPS мэдээлэл) өгөх бөгөөд энэ нь худалдан авагчдад танай дэлгүүрийг хайж олж, таны өрсөлдөгчдөөс бус танаас тодорхой нэг бүтээгдэхүүнийг худалдан авахад тусална. Та хэчнээн ч жижиглэн худалдааны дэлгүүр оруулж болно. Борлуулагчийн бүртгэлээ үүсгэсний дараа та бүх жижиглэн худалдааны дэлгүүрээ Борлуулагчийн бүртгэлээсээ шууд бүртгүүлэх боломжтой.
Хэрэв танд жижиглэн худалдааны дэлгүүр байхгүй эсвэл та ирээдүйн худалдан авагчдад холбоо барих мэдээллээ өгөхийг хүсэхгүй бол энэ алхмыг алгасаж болно. Энэ тохиолдолд “Бүтээгдэхүүнээ борлуулдаг улс” гэсэн жагсаалтаас сонгосон улс оронд таны борлуулдаг бүтээгдэхүүний хажууд зөвхөн танай компанийн нэр харагдана.
Жижиглэн худалдааны дэлгүүрийнхээ холбоо барих хаягийг өгнө үү. Энэ мэдээллийг таны Дэлгүүр хуудсанд эцсийн хэрэглэгчдэд өгнө. Өмнөх алхамд “Бүтээгдэхүүнээ борлуулдаг улс” гэсэн жагсаалтаас дэлгүүрийнхээ үйл ажиллагаа явуулдаг улсыг сонгосон эсэхээ шалгана уу. Хэрэв сонгоогүй бол “Буцах” товчийг ашиглан тэдгээрийг нэмнэ үү.
Хэрэв таны дэлгүүрийн хаяг өмнөх алхамд оруулсан компанийн хаягтай ижил байвал “Компанийн хаягийг ашиглах” гэснийг сонгож болно. Хэрэв танд жижиглэн худалдааны дэлгүүр байхгүй эсвэл та борлуулагчдын газрын зураг дээр үүнийг харуулахыг хүсэхгүй бол энэ алхмыг алгасаж болно.
Эцсийн хэрэглэгчдэд харуулахын тулд борлуулагчийн газрын зураг дээрх жижиглэн худалдааны дэлгүүрийнхээ байршил, хаягийг өгнө үү.
Green Technology Selector платформтой харилцахын тулд жинхэнэ цахим шуудангийн хаяг ашиглана уу.
Борлуулагчийн бүртгэлдээ нэвтрэхийн тулд нэвтрэх мэдээллийг оруулна уу.
Тухайн улсын компанийн бүртгэлийн газар эсвэл шүүхээс олгосон компанийн бүртгэлийн хуулбар.
Танай компанийн мэдээлэл, таны борлуулдаг/экспортолдог/нийлүүлдэг бүтээгдэхүүнийг эдгээр улсын хуудсанд харуулахын тулд бүтээгдэхүүнээ борлуулдаг бүх улсыг тус жагсаалтаас сонгоно уу.
Энэ вэбсайтыг Европын Холбоо хамтран санхүүжүүлэв. Агуулгыг нь зөвхөн Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) хариуцах бөгөөд Европын Холбооны үзэл бодлыг тусгах албагүй.